A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны/ - Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр

Дугаар 228

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, мөн зүйлийн 11.1.22 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан журмыг хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар,Санхүү, төрийн сангийн хэлтсүүдэд хүргүүлж, мөрдүүлэн ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/-т тус тус үүрэг болгосугай.

3. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын "Заавар батлах тухай" 2014 оны 43 дугаар тушаал, Сангийн сайдын "Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2016 оны 233 дугаар тушаал, Сангийн сайдын "Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах тухай" 2012 оны 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам"-ын 12 дугаар бүлгийг тус тус хүчингүйд тооцсугай.

САЙД Ч. ХҮРЭЛБААТАР