A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2018 ОНЫ 10 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 76

/Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2018 ОНЫ 10 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "…шударга ёс, …тэгш байдал, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал …-р нь ялгаварлан гадуурхаж үл болно. …", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "…Төрийн байгууллагад …сонгогдох эрхтэй. …", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд …төрийн байгууллагын бусад шийдвэр …бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД