

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 10 сарын 11 өдөр Төрийн ордон,Улаанбаатар хот
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
