A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар А/257/А/582

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг хангаж, ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/-т, тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн А/216, А/104 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД,

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/97, A/231

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ыг нэгдүгээр, "Мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар, "Чадамжийн гэрчилгээний загвар"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг хангаж, ажиллахыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ мэдээлэл, арга зүйн төв /Ц.Батдорж/-д, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/257, А/582, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/1, А/22 дугаар хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН