

2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот
ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
![]() |
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ: |
![]() |
Нэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршуулгын тэтгэмжийн хэмжээг 300000 төгрөг /гурван зуун мянга/-өөр шинэчлэн тогтоосугай. |
![]() |
Хоёр. Энэхүү тогтоолоор баталсан оршуулгын тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оршуулгын тэтгэмжид зарцуулах нэмэгдэл эх үүсвэр батлагдсан өдрөөс мөрдөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т даалгасугай. |
![]() |
Гурав. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /М.Батаа/-нд үүрэг болгосугай. |
![]() |
Улсын бүртгэлд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3223 дугаарт бүртгэсэн. |
