A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/329

Хэрлэн сум

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хэнтий аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах ажлыг сайжруулах зорилгоор "Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Авто тээврийн төвийн дарга /Б.Ганбат/-д, хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга /Э.Мөнх-Эрдэнэ/-д, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга /С.Нямдаваа/-д тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Н.ГАНБЯМБА