A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 38

Баян-Өлгий

АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. "Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журамд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/-д даалгасугай.

Гурав.Журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг тус аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

ДАРГА Д.БАУЫРЖАН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 242

Өлгий сум

АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIX хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчингүй болсон тул "Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 38 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга /А. Серикболат/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ш.ХАВЫЛ