Хэвлэх DOC Татаж авах
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр                                                                    Дугаар 38                                                                                                      Баян-Өлгий

 

АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР

ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус  үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. “Баян-өлгий аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах,  түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журамд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/-д даалгасугай.

Гурав.Журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг тус аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж  байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад  үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                       Д.БАУЫРЖАН