Хэвлэх DOC Татаж авах
“Тосон-Очирт хайрхан” ОНӨААТҮГ-ний цэвэр, бохир усны үйлчилгээний  тариф, суурь хураамж батлах тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр                                                            Дугаар 74                                                                  Улаанбаатар хот

 

“Тосон-Очирт хайрхан” ОНӨААТҮГ-ний цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Тосон- Очирт хайрхан” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт  2-оор тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Тосон-Очирт хайрхан” ОНӨААТҮГ /Л.Отгонбаатар/-т даалгасугай.

3.Энэхүү тогтоол гасантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 61 дүгээр тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг “Тосон-Очирт хайрхан” ОНӨААТҮГ /Л.Отгонбаатар/-т даалгасугай

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Зохицуулахзөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд  тус тус даалгасугай.

 

                     ДАРГА                                  Ж.БАТСУУРЬ

 

 

ГИШҮҮН                                   Б.АМАРСАНАА 

                                                  Ж.ДАВААЦЭРЭН 

                                                   Г.ЦОГТСАЙХАН

                                                  Ч.ЭРДЭНЭЧИМЭГ