A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 337

Улаанбаатар хот

АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Их Эзэн Чингис хааны өдөр 11 дүгээр сарын 8-ны Пүрэв гарагт тохиож байгааг харгалзан ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ