Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны

10 дугаар сарын 30-ны өдрийн 4010 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр                  Дугаар 289                       Улаанбаатар хот

 

ХОЛБОЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн,Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

        1.Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний “Холболтын журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

          2.Батлагдсан журмыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж,“Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг цахилгаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд /дарга, захирал/-д үүрэг болгосугай.

          3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвлөмж өгч ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газар /хуучин нэрээр/-ын “Холболтын заавар батлах тухай”2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны “Холболтын журам батлах тухай” 2013 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5, “Холболтын журам батлах тухай” 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 134, 135, 136, “Холболтын журам батлах тухай” 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2, “Холболтын журам батлах тухай” 2015 оны 10 дугаар сарын 8-ны 263 тогтоол, “Холболтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

ДАРГА                                                                       А.ТЛЕЙХАН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Д.БАССАЙХАН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      У.МЯГМАРСҮРЭН