Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4011 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 10 дугаар сарын11-ний өдөр              Дугаар 290                          Улаанбаатар хот

 

ХОЛБОЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 9.2 дахь заалтыг тус тус үндэслэн, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

            1.Дулаан дамжуулах, түгээх сүлжээний “Холболтын журам”-ыг хавсралтаар баталсугай.

                 2.Батлагдсан журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг дулаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд /дарга, захирал/-д үүрэг болгосугай.

           3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад зөвлөмж өгч ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.

                4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газар /хуучин нэрээр/-ын “Холболтын заавар батлах тухай” 2002 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 91, “Холболтын заавар батлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2003 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 12, “Холболтын заавар батлах тухай” 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны “Журам батлах тухай” 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 8, “Журам батлах тухай” 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 226, “Журам батлах тухай” 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 100, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 316 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

ДАРГА                                                                       А.ТЛЕЙХАН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      У.МЯГМАРСҮРЭН

 

/ЭХЗХ-ны 2019 оны 312 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/