Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4012 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр                   Дугаар 291                    Улаанбаатар хот

 

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 9.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан дүрмийгЗахиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж,“Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэсний дараа мөрдөж ажиллахыг цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд /дарга, захирал/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 317, “Аргачлал батлах тухай” 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 220, “Журам батлах тухай” 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 229, “Журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 241 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

ДАРГА                                                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      У.МЯГМАРСҮРЭН