Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4009 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр                         Дугаар 06                    Улаанбаатар хот

 

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн

хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.7 дахь заалт,  9.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.9 дэх заалт, “Үндэсний хөтөлбөр” батлах тухай Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Элэгний В, С вирусийг илрүүлэх шинжилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 3500 /Гурван мянга таван зуу/ төгрөгөөр, элэгний В, С вирус эерэг илэрсэн тохиолдолд баталгаажуулах шинжилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 5000-10000 /Таван мянгаас арван мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Элэгний B, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг хагас автоматаар тодорхойлоход 80000 /Наян мянга/ төгрөг, бүрэн автоматаар тодорхойлоход 120000 /Нэг зуун хорин мянга/ төгрөг байхаар тус тус тогтоосугай.

3.“Элэгний С вирусийн эсрэг эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г хавсралтаар баталсугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т даалгасугай:

                4.1.“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт оролцогч, эм ханган нийлүүлэх  байгууллагатай даатгалын гэрээг шинэчлэн байгуулах;

              4.2.Элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрх бүхий эмч нарын нэрс болон эмийг хөнгөлөлттэй үнээр олгох эрх бүхий эмийн сангийн жагсаалтыг шинэчлэн батлах;

           4.3.Элэгний С вирусийн эсрэг эмийн үнэ буурах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх эмийн үнийн хөнгөлөлтийн хэмжээг дахин тогтоож, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

             4.4.Элэгний С вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийн тайланг хагас, бүтэн жилээр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулах;

                  4.5.Элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээг шинэчлэн байгуулаж, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг гүйцэтгэлээр нь тооцон санхүүжүүлэх;

              5.Энэхүү тогтоолоор батлагдсан тусламж, үйлчилгээний эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг үндэслэн холбогдох программ хангамжид өөрчлөлт оруулахыг Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газар /Р.Оюунханд/-т даалгасугай.

            6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын алба /Л.Номин/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                   Д.САРАНГЭРЭЛ

 

           ДЭД ДАРГА                          Д.ДЭМБЭРЭЛ

           

            ГИШҮҮН                                Ч.ХҮРЭЛБААТАР

                                                            С.ЧИНЗОРИГ

                                                            Х.ГАНБААТАР

                                                            Ц.ГАНХҮҮ

                                                            Б.МЯГМАР

                                                             Д.ЧИМЭДДАГВА

                                                            Ч.ЦОЛМОНГЭРЭЛ