Хэвлэх DOC Татаж авах
Иргэний улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр                              
Улаанбаатар хот

Дугаар А/207

Иргэний улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /Б.Баасандорж/-т, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Хууль зүйн сайдын 2014 оны 4 дүгээр сарын  25-ны өдрийн А/61 дүгээр тушаал, “Журам батлах тухай” Хууль зүйн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/193 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                              САЙД                                      Ц.НЯМДОРЖ