Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Органик хүнсийг бүртгэх,нийтийн хэрэгцээнд гаргах/

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-180

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Органик хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Органик хүнсийг бүртгэх,нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг хүнс,хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэгч, органик хүнс импортлогч, итгэмжлэгдсэн болон хамтын баталгаажуулалтын байгууллагуудад тус тус үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Гантогтох/-т даалгасугай.

САЙД                                     Б.БАТЗОРИГ