Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 228

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн сайд /хуучнаар/-ын  2015 оны 228 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                               

                                   

                                                               САЙД                                 Я.СОДБААТАР