Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 99

ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Инновацийн тухай хуулийн 6.1.5, 6.1.7, 12.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20.4.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 1.4.5 дахь заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулсугай:

“1.4.5.“технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл” гэж Инновацийн тухай хуулийн 3.1.9-д хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн төслийг;”

3.Мөн журмын 1.3.5, 1.9, 2.6 дахь заалтын “инновацийн” гэснийг “технологийн туршилт, зүгшрүүлэлтийн” гэж өөрчилсүгэй.

4.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, грант олгоход шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

5.Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА