

2009 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 31
ӨВЧТӨН САХИСНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
![]() |
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ: |
![]() |
Нэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дугаар зүйлд заасан өвчтөн сахисны тэтгэмжийн хэмжээг ажлын нэг өдөрт 3000 /гурван мянга/ төгрөг байхаар тогтоосугай. |
![]() |
Хоёр. Энэхүү тогтоолоор баталсан хэмжээг баримтлан хуульд заасан нөхцөл, журмын дагуу даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмж олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т үүрэг болгосугай. |
![]() |
Гурав. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /М.Батаа/-нд даалгасугай. |
![]() |
Улсын бүртгэлд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3225 дугаарт бүртгэсэн. |
