A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр

Дугаар 82

Төрийн ордон,Улаанбаатар хот

Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Батжаргалын Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД