Хэвлэх DOC Татаж авах
Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн  эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 11 сарын 07 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 82

   Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Батжаргалын Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД