


2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Номын сангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Уншлагыг дэмжих журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр боловсрол, соёлын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баярсайхан/-д тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны “Журам батлах тухай” 211 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.ЦОГЗОЛМАА
