Хэвлэх DOC Татаж авах

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр  сарын 14-ний өдөр                                                                 Дугаар 323                                                                                           Улаанбаатар хот

 

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 02 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв, Зүүн, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар  /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 315 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГА                                                           А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                          Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                          Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                          У.МЯГМАРСҮРЭН