A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 83

Төрийн ордон,Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт "Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө … өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …" гэснийг зөрчсөн байна" гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД