A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 02

Хархорин сум

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн "ж", 18.1.2-ийн "д" дахь заалт, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4 дэх заалт, УИХ-ын 1994 оны 58 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Хархорин хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Зар сурталчилгааны байгууламжийн төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 38 дугаар, 2016 оны 44 дүгээр, 2018 оны 07/03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ГАНБАТ