A

A

A

Бүлэг: 1979

/ЭМДҮЗ-ийн 2018 оны 24 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 4032 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 10 Улаанбаатар хот

Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.3, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.10 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 350 дугаар тушаалаар баталсан "Зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалт"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаартус тус баталсугай.

2.Энэхүү тогтоолоор батлагдсан жагсаалтад заасан эмийг ерөнхий нэршлээр бичихийг хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нарт, худалдааны нэршлээр, эмийн үнийн дээд хязгаарыг баримтлан даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг даатгалын гэрээ бүхий эмийн сангийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар (Ч.Алтанхуяг)-т ДААЛГАХ нь:

3.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, нийтийн үйлчилгээтэй эмийн сангаас жороор олгогдох, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, зах зээлд тасралтгүй нийлүүлэгддэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулах;

3.2.Эрүүл мэндийн байгууллага болон иргэд, даатгуулагчдад эмийн жагсаалтын талаар мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулах;

3.3.Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн үнийн бодит судалгааг эмийн борлуулалттай уялдуулан судалж, эмийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцийг тасалдуулахгүй байх, эмийн үнийг тогтвортой байлгах, үнийг буулгах талаар эм ханган нийлүүлэх байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах;

3.4.Даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх даатгалын гэрээ бүхий эмийн санд тавих хяналтыг сайжруулах;

3.5.Жагсаалтад заасан ерөнхий нэршлийн эмийг худалдааны нэршлийн дагуу цахим програм хангамжид оруулах, бэлтгэл ажлыг хангах;

3.6.Энэхүү тогтоолыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөх;

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын алба (Л.Номин)-нд даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 08, 18 дугаар тогтоолыг мөрдөхгүй байх, уг тогтоолыг хүчингүй болгох тухай саналыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд хүргүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын албанд үүрэг болгосугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ