


2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр |
Улаанбаатар хот |
Инновацийн тухай хуулийн 17.1.11 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Гарааны ветбиотек” ХХК-ийн “Делтамон Пу-рон” бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ай Түүлс” ХК-ийн “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн шагналыг тус тус олгосугай.
2. Шагналд шаардагдах 60.0 (жаран) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА
