Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/428

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

3.Тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 115, 116 дугаар тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Н.ЦЭРЭНБАТ