


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 339
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд (Ц.Нямдорж)-д үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
