A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • Баруунбаян-Улаан сумын Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай /Өвөрхангай аймгийн Баруунбаян-улаан сумын ИТХ-ын 2019 оны 10/1 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Өвөрхангай аймгийн Баруунбаян-улаан сумын ИТХ-ын 2019 оны 10/1 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дугаар 08/01 Хөөвөр

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг сумын иргэд , ААН, албан байгууллагуудын дарга эрхлэгч нарт сурталчлан танилцуулж, хог хаягдлын хураамжийг сумын татварын орлогот төвлөрүүлэн ажиллан үр дүнг жилийн эцэст ИТХ-ын хуралдаанд тайлагнахыг сумын Засаг дарга /Д.Баатарчулуунд/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.БАТЖАРГАЛ