A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ХАЙРХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 07/04

Марзат

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ч.Ганхуяг/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийн талаар хагас жил тутамд иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга /Ч.Ганхуяг/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавинажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвшөөрсүгэй.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11/03 дугаар тогтоол "Байгаль орчин бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох тухай"-ыг хүчингүйд тооцсугай.

Хавсралт 1 хуудастай.

ДАРГА П.АЛТАНГАН