A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ТАРАГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 10/01

Хүрэмт

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар 18.1.2-ын "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний газар, айл өрхүүдэд мөрдүүлэн, хагас жил тутамд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга /Х.Дашдэлэг/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

5.Хог хаягдлын хураамжийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/03, 2/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЛАМЦЭРЭН