


САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дугаар 339 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-нд даалгасугай.
ДАРГА С. ДАВААСҮРЭН
/СЗХ-ны 2019 оны 212 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
/СЗХ-ны 2019 оны 438 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
/СЗХ-ны 2020 оны 183 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
