Хэвлэх DOC Татаж авах
Тавигдах ерөнхий шаардлага батлах тухай /Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр                       
Улаанбаатар хот

Дугаар А/443

 Тавигдах ерөнхий шаардлага батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 заалтыг тус тусүндэслэн ТУШААХ нь:                             

               1.“Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага”-ыг хавсралтаарбаталсугай.

              2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

             3. Тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчины сайдын 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 404 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                САЙД                                       Н.ЦЭРЭНБАТ