A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/421

Улаанбаатар хот

Тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл (2018-2020 он)-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл (2018-2020 он)-ийг баримтлан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Цогтбаатар/, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус даалгасугай.

3. Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангахыг Бодлого, төлөвлөлтийн газар /Р.Оюунханд/, мэргэжил арга зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулахад шаардагдах зардлын санхүүжилтийг шийдвэрлэхийг Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын дарга /Э.Содномжамц/-т тус тус даалгасугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.

5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн "Чиглэл батлах тухай" А/258 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/123

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 48 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан дараах тушаалуудыг хүчингүй болгосугай.

а/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Журам, дүрэм, маягтын загвар бэлтгэх тухай" А/243 дугаар тушаал,

б/Эрүүл мэндийн сайдын 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн "Журам батлах тухай" 279 дүгээр тушаал,

в/Эрүүл мэндийн сайдын 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Төр хариуцах тусламж, үйлчилгээний тухай" 393 дугаар тушаал,

г/Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл батлах тухай" А/421 дүгээр тушаал.

2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газар /С.Эрдэнэтуяа/-т даалгасугай.

САЙД С.ЧИНЗОРИГ