Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний/

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр           Дугаар А/123                     Улаанбаатар хот

                                            

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

           Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ НЬ:

           1.“Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам” /шинэчилсэн найруулга/-ыг хавсралт ёсоор баталсугай.

           2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нийтийн албаны удирдлагуудад, журмыг нийтийн албаны удирдлагуудаас мөрдлөг болгон хэвшүүлэхэд арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан талаарх шийдвэр, мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд хүргэсэн талаарх нэгдсэн сан бүрдүүлэн, жил бүр дүнг нэгтгэн танилцуулж байхыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс /Эрхэлсэн комиссар Т.Баярхүү/-т даалгасугай.

        3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тухайн мэдээллийг холбогдох этгээдэд хүргүүлсэн, нийтэд мэдээлсэн нийтийн албаны удирдлагадүүрэг болгосугай.

          4.Журмыг баталснаас хойш ажлын 5 өдрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Тамгын хэлтэс /Эрхэлсэн комиссар З.Баасанням/-т даалгасугай.

           5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 74 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

           6.Журмыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

 

 

           

                                       ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР                               Х.ЭНХЖАРГАЛ