Хэвлэх DOC Татаж авах
Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 11 сарын 22 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 86

Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын

Ерөнхий аудиторын албан

тушаалаас нь түдгэлзүүлэх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД