- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох/, Ерөнхий сайдын 2022 оны 188 дугаар захирамжаар хүчингүй болсон.
ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 119
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.6 дахь заалтыг, ажлын хэсгийн саналыг үндэслэн ТУШААХ нь:
1. Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам-ыг нэгдүгээр хавсралтаар,Ангиллын гэрчилгээ-г хоёрдугаар хавсралтаар, Аялал жуулчлалын байгууллагын ажилтны анкет-ыг гуравдугаар хавсралтаар, Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүн-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүн явцыг 2006 оны IV улиралд багтаан яамны удирдлагад танилцуулахыг Аялал жуулчлалын газар / /Т.Батжаргал/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Журам батлах тухай Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 39 дүгээр тушаалыг хүчингуй болсонд тооцсугай.
САЙД Ц.ЦЭНГЭЛ
Улсын бүртгэлийн санд 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2620 дугаарт бүртгэв
Текст томруулах
A
A
A