A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох/, Ерөнхий сайдын 2022 оны 188 дугаар захирамжаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.6 дахь заалтыг, ажлын хэсгийн саналыг үндэслэн ТУШААХ нь:

1. Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам-ыг нэгдүгээр хавсралтаар,Ангиллын гэрчилгээ-г хоёрдугаар хавсралтаар, Аялал жуулчлалын байгууллагын ажилтны анкет-ыг гуравдугаар хавсралтаар, Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүн-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүн явцыг 2006 оны IV улиралд багтаан яамны удирдлагад танилцуулахыг Аялал жуулчлалын газар / /Т.Батжаргал/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Журам батлах тухай Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 39 дүгээр тушаалыг хүчингуй болсонд тооцсугай.

САЙД Ц.ЦЭНГЭЛ

Улсын бүртгэлийн санд 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2620 дугаарт бүртгэв