Хэвлэх DOC Татаж авах
Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн  хэмжээг шинэчлэн тогтоох тухай

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 7-ны  өдөр                                                                           Дугаар 9/02                                                                                 Баян-Улаан

 

Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн дугаар нэршлийн зураг”-ийг 1 дүгээр хавсралт, “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог”-ийн 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөрийг 2 дугаар хавсралт, “Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр”-ийг 3 дугаар хавсралт, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр”-ийг 4 дугаар хавсралт,  “Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр”-ийг 5 дугаар хавсралт, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөр”-ийг 6 дугаар хавсралт, “Зам, шугам сүлжээний газрын төлбөр”-ийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Ууганбаяр/, Газрын даамал /Г.Ариунболд/ нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороонд даалгасугай.

 

 

ДАРГА                                   П.МӨНХТӨГС