A

A

A

Бүлэг: 1979

/ЭМДҮЗ-ийн 2020 оны 05 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 11 сарын 23-ны өдрийн 4033 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 06 дугаар сарын 25- ны өдөр Дугаар 11 Улаанбаатар хот

Журам, жагсаалтыг шинэчлэн батлах тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. /ЭМДҮЗ-ийн 2018 оны 17-р тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Ч.Алтанхуяг)-т ДААЛГАХ нь:

2.1.Өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг үзүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

2.2. Энэхүү тогтоолын талаар даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллага, иргэд, даатгуулагчдад мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулах;

2.3.Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагын 2019 оны төсвийн төсөл, төсөөлөлд өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн шаардлагатай зардлыг тусгах;

2.4. Шинээр нэмэгдэх өндөр өртөгтэй зарим эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ болон өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин"-г тооцоо, судалгаанд үндэслэн сайтан боловсруулан, 8 дугаар сард багтаан Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх; /ЭМДҮЗ-ийн 2018 оны 17-р тогтоолоор 2.4 дэх заалтыг хассан/

2.5. Энэхүү тогтоолыг 2018 оны 07 дугаар сары. 16-ны өдрөөс мөрдөх;

2.6.Энэтогтоол батлагдсантай холбогдуулан програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, бэлтгэл ажлыг хангах;

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулан, мэргэжил аргазүйгээр ханган ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Ганцэцэг/-түүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын талаар иргэд, даатгуулагчдыг холбогдох мэдээллээр шуурхай ханган ажиллах, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн зардлыг 2018 оны батлагдсан төсөвт багтаан зарцуулахыг эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт тус тус үүрэг болгосугай.

5. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба (Л.Номин)-нд даалгасугай.

6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолыг мөрдөхгүй байх, уг тогтоолыг хүчингүй болгох тухай саналыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын албанд үүрэг болгосугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ