Хэвлэх DOC Татаж авах

      ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ                                                                          ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр                          Дугаар 17                     Улаанбаатар хот

Тогтоол, журам, жагсаалтад нэмэлт

өөрчлөлт оруулах тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.8.5, 14.9.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 11 дүгээр тогтоол, тогтоолын нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтаар батлагдсан журам, жагсаалтад дор дурдсан нэмэлт өөрчлөлтийг оруулсугай.

1.1. Тогтоолын 1 дүгээр заалтыг “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.” гэж өөрчлөх;

            1.2. Тогтоолын 2.4 дэх заалтыг хасах;

            1.3. Тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн зардлыг санхүүжүүлэх, хяналт тавих журам” гэснийг “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам” гэж өөрчлөх;

            1.4. Журмын 1.2 дахь заалтыг “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн (цаашид “эмнэлгийн хэрэгсэл, хиймэл цорго, протез, ортопедийн хэрэгсэл" гэх) зардлын төлбөрийг санхүүжүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн баталсан “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн жагсаалт" болон “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин”-г баримтална.” гэж өөрчлөх;

            1.5. Журмын 2.2.2 дахь заалтын “... санал боловсруулах” гэсний дараа “ саналаа жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаанЭрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд оруулах” гэж нэмэх;

            1.6. Журмын 3.1 дэх заалтыг “Эмнэлгийн хэрэгсэл, хиймэл цорго, протез, ортопедийн хэрэгслийн худалдан авах тендер шалгаруулалт явуулах байгууллага нь “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн жагсаалт"-д заасан хэрэгслийн үнийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаартай уялдуулан тогтоосон хэрэгслийн дээд босго үнийг ([хэрэгслийн ЭМД-ын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар]*4/3=[хэрэгслийн дээд босго үнэ]) хэтрүүлэхгүй байх зарчим баримталжхэтэрсэн тохиолдолд хэрэгслийн үнийг журмын 2.1-т заасан ажлын хэсгээр магадлуулан хянуулж, үндэслэлтэй бол Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд оруулж болно.” гэж өөрчлөх;

            1.7. Журмын 3.2 дахь заалтыг “Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн байгууллагад олгох эмнэлгийн хэрэгсэл, хиймэл цорго, протез, ортопедийн хэрэгслийн төлбөрийн хэмжээ нь тухайн эрүүл мэндийн байгууллагын ханган нийлүүлэгч байгууллагатай байгуулсан худалдан авах гэрээнд заагдсан хэрэгслийн үнийн дүнгийн 75 хувь байх ба “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн жагсаалт"-д заасан эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаараас хэтрэхгүй байна.” гэж өөрчлөх;

            1.8. Журмын 3.3 дахь заалтыг “Даатгуулагчаас эрүүл мэндийн байгууллагад төлөх эмнэлгийн хэрэгсэл, хиймэл цорго, протез, ортопедийн хэрэгслийн төлбөрийн хэмжээ нь тухайн эрүүл мэндийн байгууллагын ханган нийлүүлэгч байгууллагатай байгуулсан худалдан авах гэрээнд заагдсан хэрэгслийн үнийн дүнгээс эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дүнг хассан зөрүүгээр тооцно.” гэж өөрчлөх;

            1.9. Журмын 3.4 дэх заалтыг “Эрүүл мэндийн байгууллагын үзүүлсэн өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин”-г үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө.” гэж өөрчлөх;

            1.10. Журмын “4.1.12 дахь заалтыг “Зайлшгүй шаардлагаар бусад эрүүл мэндийн байгууллагаас шилжин ирсэн даатгуулагчид болон албан ёсны дуудлагаар эрүүл мэндийн байгууллагад очиж даатгуулагчид өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ үзүүлсэн эрх бүхий эрүүл мэндийн байгууллага нь өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, эмнэлгийн хэрэгсэл, хиймэл цорго, протез ортопедийн хэрэгслийн зардлыг энэ журмын 4.1.6 /б/, 4.1.6 /в/-д заасан баримт бичиг, тусламж, үйлчилгээ үзүүлсэн тухай батлагдсан маягт болон эмнэлгийн яаралтай хуудасны хамт нэхэмжилнэ.” гэж өөрчлөх;

            1.11 Тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ” гэснийг “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн жагсаалт” гэж өөрчлөх;

            1.12. Жагсаалтын 6 дугаар баганын “Хэрэглэгдэх өндөр үнэтэй мэс заслын хэрэгсэл болон протез, ортопедийн нэршил” гэснийг “Эмнэлгийн хэрэгсэл, хиймэл цорго, протез, ортопедийн хэрэгслийн нэршил” гэж өөрчлөх;

            1.13. Жагсаалтын 8 дугаар баганыг хасах;

        1.14. Жагсаалтын 9 дүгээр баганын “.........даатгалын сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээ” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар” гэж өөрчлөх;

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын алба (Л.Номин)-нд даалгасугай.

 

ДАРГА                                Д.САРАНГЭРЭЛ