A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны

12 сарын 5-ны өдрийн 4050 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 382

Улаанбаатар хот

ТАРИФТ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн,"Хөвсгөл дулааны станц" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төсөвт болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжүүрээр тооцох дулааны тарифыг 28,661.00 төг/ГДж-аар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Хөвсгөл дулааны станц"ТӨХК /Ч.Цогоо/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН