Хэвлэх DOC Татаж авах

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр                         Дугаар 382                Улаанбаатар хот

 

ТАРИФТ БАТЛАХ ТУХАЙ

            Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн,“Хөвсгөл дулааны станц” ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төсөвт болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжүүрээр тооцох дулааны тарифыг 28,661.00 төг/ГДж-аар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Хөвсгөл дулааны станц“ТӨХК /Ч.Цогоо/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

          

 

            ДАРГА                                           А.ТЛЕЙХАН  

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      У.МЯГМАРСҮРЭН