Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны

10 дугаар сарын 30-ны өдрийн 4013 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр                       Дугаар 292                  Улаанбаатар хот

 

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 9.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан дүрмийг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд /дарга, захирал/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газар /хуучин нэрээр/-ын “Хэрэгцээний халуун усыг халаасан дулааны төлбөрийг тогтоох тухай” 2011 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 95, Эрчим хүчний зохицуулах хорооны “Тарифын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 137, “Журам батлах тухай” 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189, “Дүрэм шинэчлэн батлах тухай” 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 317, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 244, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 315 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

ДАРГА                                                           А.ТЛЕЙХАН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                           Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                           У.МЯГМАРСҮРЭН