A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 11 сарын 02-ны өдрийн 4020 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.11 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2017 оны 27 тоот тогтоолын 3.2.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Баярт/, Эрүүл мэндийн даатгалынҮндэсний зөвлөлийн Ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 06 дугаар тогтоолыг мөрдөхгүй байх, уг тогтоолыг хүчингүй болгох тухай саналыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд хүргүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын албанд үүрэг болгосугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ

ДЭД ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР

С.ЧИНЗОРИГ

Х.ГАНБААТАР

Ц.ГАНХҮҮ

Б.МЯГМАР

Д.ЧИМЭДДАГВА

Ц.ЦОЛМОНГЭРЭЛ

/ЭМДҮЗ-ийн 2019 оны 20 дугаар тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:

2.1.Эрүүл мэндийн яамны Төрийн бичгийн дарга /Ц.Эрдэмбилэг/-д:

2.1.1.Улсын хэмжээний орны зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн нэгдсэн мэдээллийн санг аймаг, нийслэл, сум, дүүргээр ялган харах боломжтой байдлаар бүрдүүлэх, уг мэдээллийн санд бодит цагийн горимоор хандах боломжийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох, нэгдсэн мэдээллийн сан бүрдэх хүртэлх хугацаанд өөрчлөлт орсон мэдээлэл бүрийг хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

2.2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т:

2.2.1.Сонгон шалгаруулалт зарлах тусламж, үйлчилгээний төрөл тус бүрээр тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагад тавигдах "Тусгай шаардлага"-ыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тусламж, үйлчилгээний нэр, төрөл, жагсаалтад суурилан боловсруулан батлах, нэр, төрөл, жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орсон тухай бүрт шинэчлэх;

2.2.2.Сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн болон нэмэлт сонгон шалгаруулалтыг батлагдсан журмын дагуу зохион байгуулах;

2.2.3.Эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтын журам, шалгуур, цахим системийн талаарх мэдээллээр ханган ажиллах;

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны "Журам батлах тухай" 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

ДАРГА С.ЭНХБОЛД