Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 317

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.2 дахь хэсгийн “зөвшөөрөл олгох байгууллагад” гэснийг “Барилгын тухай хуулийн    32.1.5-д заасан барилга байгууламжийн хувьд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад, бусад тохиолдолд аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад” гэж, мөн дүрмийн 2.4.1 дэх заалтын “авч, хянуулахаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэснийг “авна.” гэж, мөн дүрмийн 2.4.2 дахь заалтын “барилгын асуудал эрхэлсэн” гэснийг “холбогдох” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 69 дүгээр тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд, хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд                                                Х.БАДЕЛХАН