Хэвлэх DOC Татаж авах
Сант сум /Үйлчилгээний хураамж тогтоох тухай/ хог хаягдлын

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр                         Дугаар7/01                 Улаанбаатар хот

 

Үйлчилгээний хураамж тогтоох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

            1. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

            2. Сумын Засаг дарга /С.Дамдинпүрэв/-т даалгах нь:

            А. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллах.

            Б.Энэ тогтоолын хэрэгжилтийг жил бүр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж байх.          

            3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

            4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

ДАРГА                             У.МӨНХТОГТОХ