A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 09/01

Агуйт

Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зураг, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилалаар тус бүрээр тооцож хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ё.Рэнцэндорж /-д даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 26 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүйд тооцож, 2019 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн шинэ тогтоолыг дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЖАМБАЛСҮРЭН

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 08/05

Өлзийт сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 08/04 дугаар "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 09/01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийг үйлдэн холбогдох баримт бичгийн хамт Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ю.Энхбаяр/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ё.РЭНЦЭНДОРЖ