A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам батлах тухай
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 11 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/216

Улаанбаатар хот

Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам батлах тухай

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /Б.Баасандорж/-т, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/-д тус тус үүрэг болгосугай.

3. Энэ журам гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/159 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ